Thursday, April 5, 2007

Few Poems

***
From where do you come, spring?
The river carries a long flower petals
You spring, in your chairot
Where are you rushing to

(From tale of Chun Hyang)

***
Life is as heavy as mountain
Death is as light as feather

(Anarchists' moto during the Second World War in Korea)

Monday, April 2, 2007

Сүйрцэн зохион байгуулалтаа гэж!

Саяхан нэг ажлаа дуусгаад амьсгаа авах бололцоотой боллоо. Хараал идсэн 3-р сарын 30, 31-нд Чингис зочид буудал дээр хоёр хоногт $40-ын орчуулга хийж үйлээ үзлээ. Чимки муу мангар золигоос болж манай улсын нэр хүнд ямар их унасан болоо. Түүний хажуугаар манай хэдийн ч гэсэн урам нь хугарсан байх л даа. Зио ер нь эхнээс нь бичье....

Тэгэхээр энэ бол 2-р сарын эхэн байхаа Энка хөөрхөн хүүхэд надруу залгаад "Өнөрөө чи маргааш иргэний үнэмлэхээ аваад хүрээд ир?", "Яах гэж байгаа юм, юу болов" гээд л шалгаалаа. "Зүгээр хүрээд ирээ, ирэхээр чинь хэлье" гээд утсаа таслачихлаа. Юу болсон юм бол гэж бодоод иргэний үнэмлэхээ мартчихгүйн тулд цүнхэндээ хийв. Маргааш нь Энка ажил санал болголоо. Боловсролын яармаг болох гэж байгаа, Англиас Монголруу орчуулга хийх хэрэгтэй байна. Чи ажиллах уу гэлээ? Би л болсон хойно хэзээ хаана болох бас дээрээс хэдэн цаас өгөх гээд л асуултаар булж гарлаа. "Хоёр хоног ажлаад $40, 3-р сарын 30, 31-нд яармаг, гэхдээ 29-нд нь жаахан бэлтгэл хийх байх", Энэ чинь харин сонирхол татаж байна шүү! Мань мэтийн сурагчдад 3 за үсрээд л 5 хоног ажлаад $40 гэдэг бол под хийсэн асуудал байлаа. Тэгээд ч Англи хэл дээр гадныхантай харьцах сайхан боломж гэж бодлоо. (гэвч би яахин хожмын лайны ажлуудыг тааж мэдэх билээ?) Зио зио, одоо тэгвэл Чингис дээр очъё, Чимэдцэрэн ахтай уулзаад сургуулиудаа хуваагаад авъя гээд сургууль дээрээс явцгаалаа. Энка (Сонингийн аав), Ууганаа, Номин, Цогтоо (Согтуу), Эзо (трапец), Байгалаа бид нар цугларлаа