Saturday, November 24, 2007

Цезарийн намтар

Цезарь бол агуу хүмүүсийн нэг билээ... Түүний амьдралын тухай орчуулсан хэсэгхэн хронлогийг энд оруулъя.

Гаиус Юлиус Цезарь: Түүхэн замнал

102/100 НТӨ: Гаиус Юлиус Цезарь нь 100 онд Аурелиа болон прейтор Гаиус Юлиус Цезарийн хүү болон мэндэлжээ. Түүний гэр бүл язгууртан патриц гаралтай байсан ч тухайн цаг үедээ эд баялаг, эрх мэдэлгүй байлаа. Харин түүний авга эгч Юлиа нь Популист жигүүрийн удирдагч Гауис Мариусийн эхнэр байв.
/зургийг http://www.desitin.no/images/JuliusCaesar.jpg авав/
c. 85 НТӨ: Цезарийн эцэг нас барсан ба хэдэн жилийн дараа тэрээр чинээлэг айлын охин Коссутиатай сүй тавьжээ. Гэвч энэхүү сүй удалгүй цуцлагдаж, улмаар Цезарь 18-н настайдаа Популар жигүүрийн чухал гишүүний охин болох Корнелиатай гэрлэсэн нь хожим нь Цезарь цорын ганц хууль ёсны хүүхэд болох Юлиа охиныг нь төрүүлсэн. Оптимат жигүүрийн диктатор Сулла төрийн эрхийг гартаа авах үедээ, Цезарийг Корнелиагаас салахыг шаардав. Цезарь Суллагийн энэхүү шаардлагаас татгалзсанаар проскрипцэд (цаазлагдах хүмүүсийн нэрсийн жагсаалт) Цезарийн нэрийг оруулсан байна. Иймээс Цезарь хэсэг хугацаанд нуугдан амьдрах болсон ч нөлөө бүхий найз нарынхаа ачаар тэр Суллагийн өршөөлийг хүртсэн байна

c. 79 НТӨ: Сулла 78 онд нас барахад, Цезарь Ромд эргэн ирж илтгэгч, хуульч, улс төрчийн карериа эхлэх гэж оролдов. Тэрээр авилгал, мөнгө хүүлэлд ялзарсан төрийн албан хаагчдыг шүүн, ажлаас нь халах тал дээр тун чадамгай ажиллаж байв.

75 НТӨ: Цезарь мэдлэгээ нэмэхийн тулд Родос аралруу явах замдаа дээрэмчдэд олзлогджээ. Дээрэмчид барьцааны мөнөг 20 талантыг нэхэхэд Цезарь инээмсэглэж “Намайг 20-хон талант гэж бодож байна уу? Би та нарт 50 талант өгье” гэсэн гэдэг. Албатууд нь мөнгөө цуглуулах хооронд нийт 38 хоногийг дээрэмчидтэй өнгөрүүлэх хугацаандаа тэдэнтэй нөхөрсөг байж, шүлэг, яруу найраг бичиж уншиж өгдөг байв. Түүний яриаг анхааралтай сонсоогүй хүмүүсийг бүдүүлэг, тэнэгээр нь дуудаж, суллагдах л юм бол цаазлана гэж инээвхийлэн хэлдэг байв. Барьцааны мөнгө Миллет хотоос ирсний дараа, Цезарь суллагдмагцаа Абдер хотод очин усан онгоц тоноглож далайн дээрэмчдийг гэнэдүүлэн дайрав. Хэлсэн амандаа хүрч өөрийг нь анхаарч сонсоогүй дээрэмчдийг бүгдийг нь хороосон гэж Плутарх дурьдсан байдаг.

72 НТӨ: Цезарь цэргийн трибунаар сонгогдов. (Түүнчлэн энэ үед Помпей, Красс нар 2 жилийн хугацаатайгаар консулаар томилогсон)

69 НТӨ: Эхнэр Корнелиа, авга эгч Юлиагийн оршуулах ёслол дээр Цезарь үг хэлсэн байна. Ийн үг хэлэхдээ тэрээр өөрийн Мариустай ямар холбоотой байснаа, түүнчлэн удам угсаагаа эртний сурвалжит болохыг онцлон өгүүлжээ.

68/67 НТӨ: Цезарь квесторын албанд сонгогдож Сенатад суух болов. Суллагийн ач охин Помпетатай гэрлэжээ. Гней Помпей газар дундын тэнгисийн дээрэмчид цаашлаад бага Ази дахь Митридат хааны эсрэг армийг удирдах эрхийг олж авахад нь Цезарь дэмжлэг үзүүлсэн байна.

65 НТӨ: Цезарь эдилийн албан тушаалд сонгогдсон ба ард олонд сайн нэр олж авахын тулд нийтийг хамарсан зугаа цэнгээнийг Крассаас их хэмжээний зээл аван зохион байгуулж байв.

63 НТӨ: Цезарь хүчирхэг өрсөлдөгчдийг ардаа орхин Понтефикс Максимусын албанд, 62 онд праетороор сонгогджээ. Помпетай өөр эрэгтэйтэй нэр холбогдсоноос үүдэн Цезарь эхнэрээсээ салахаар болов. Шүүх хуралд дээр уг эрэгтэйг цагаатгасан авч, “Цезарийн эхнэр хардлагаас ангид байх ёстой” хэмээх алдартай үгээ хэлжээ. 61 онд тэрээр Испаны алслагдсан мужруу пропреторын албаа гүйцэтгэхээр явав.

60 НТӨ: Цезарь Испаниас ирмэгцээ Помпей, Красс нартай сулхан улс төрийн холбоо байгуулсныг нь орчин цагт түүхчид “анхдугаар Триумвират” гэж нэрлэдэг бөгөөд тухайн цагт Цезарийн дайснууд уг холбоог “гурван толгойт мангас” гэж нэрлэж байв. Сенатад Красс саад болж байсан тул Помпей 62 онд Азиад ялалт байгуулан Ромд ирсэн ч, ахмад дайчиддаа газар олгох хуулийг батлуулж чадахгүй байлаа. Цезарь энэ хоёр хүнийг хамтран ажиллахыг ятгасан ба хэрвээ тэд Цезарийг консулаар сонгогдоход туславал тэдний ашиг сонирхолыг дэмжэнэ гэдгээ амлаж байв.

59 НТӨ: Хэт консерватив Марк Катоноор удирдуулсан Оптимат жигүүрийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч Цезарь консулаар сонгогдлоо. Өөрийн цорын ганц охин Юлиаг, Помпейтэй гэрлүүлж найрамдалт харьцаагаа улам бэхжүүлсэн байна. Харин Цезарь өөрөө Популар жигүүрийн тэргүүлэх гишүүний охин Калпурниатай гэрлэжээ. Помпейн газрын асуудлыг Сенатаар батлуулахад Цезарь чухал үүрэг гүйцэтгэж, Крассын оруулсан саналд тусалнсны ачаар Цезарь консулаас чөлөөлөгдсөний дараахь 5 жилд Галлид проконсулаар томилогдохоор болсон. Консул байх хугацаандаа Цезарь эрх мэдлийг хүчээр гартаа төвлөрүүлж, өөртөө нь хамт сонгогдсон Оптимат жигүүрийн Бибулусыг үл тоомсорлож байсан тэр үеийг шогч хүмүүс “Юлиус ба Цезарийн консулын үе” (“Бибулус ба Цезарийн консулын үе” гэхийн оронд) гэж нэрлэж байлаа. Цезарь алба хашиж л байгаа бол энэхүү үйлдэлдээ ямар нэг хариуцлага хүлээхгүй байсан ба хэрвээ нэг л удаа энгийн иргэн болсон бол Сенат дахь дайснууд нь яллах бололцоотой байсан.

58 НТӨ: Цезарийн Ромоос Галлируу хөдлөв. Есөн жилийн турш Ромд эргэж ирээгүй бөгөөд, энэ хугацаандаа төв Европын ихэнхи хэсгийг байлдан эзлэж Газар дундын тэнгисийн соёлтой холбож өгсөн нь түүхэн чухал ач холбогдолтой байв. Зун нь Галлид байлдаж, өвөл цагт Гисаплине Галлид ирж Ромын улс төрд сценариа зохиож байв.

56 НТӨ: Помпей Оптимат жигүүрийг баримтлах хандлагатай байсан тул Цезарь, Помпей, Красс нар Цезарийн мужид уулзалт зохион байгуулж, холбоогоо дахин шинэчлилэв. Помпей, Красс хоёр ахин консулаар сонгогдож, Цезарийн Галли дахь удирдлага 49 оныг хүртэл сунгагдав.

54 НТӨ: Цезарь 3-р сарын хугацаанд Британруу довтлов. Энэ нь анхны Ром хүн Английн хоолойг гаталсан явдал байлаа. Энэ үед Цезарийн Помпейтэй харилцах харьцаа нэлээд суларсан. Төрөхийн хүндрэлээс болж 54 онд Помпейн эхнэр, Цезарийн охин Юлиа нас барсан ба 55 онд Дорнод армийг удирдан Парфяны эсрэг тулалдаж байсан Красс ялагдан амиа алдсанаар Цезарь Помпей хоёрын холбоо нэлээд хурцадмал болсон байна.

52 НТӨ: Ромд гарсан бослогоос үүдэн Помпей нэмэлт хуулийн төсөл “хамтрагчгүй консул”-ыг батлуулав. Юлиа, Крассгүйгээр Цезарь Помпей хоёрыг тун ядмагхан зүйл холбож байлаа. Улмаар язгууртнуудыг дэмжихийг эртнээс дэмжиж байсан Помпей Оптимат жигүүрт элссэн байна.

51 НТӨ: Галли дахь Цезарийн аян дайн амжилттай дуусч, өргөн удам Галли мужийг захирах засаг захиргааны нэгжийг байгуулж, “Галлийн аян дайны тэмдэглэл” хэмээх номоо хэвлүүлэв. Ромд Оптимат жигүүрийнхэн Цезарийн Галли дахь захирагчийн эрхийг түдгэлзүүлэх гэж оролдсон нь Цезарийг Ромд иргэний хувиар ирэхэд нь яллах зорилготой байсныг нотолгоо болжээ.

49 НТӨ: Цезарь албан тушаалаа хууль ёсны дагуу үргэлжлүүлэхийг оролдсон боловч амжилтгүй болж улмаар армиа дагуулан Рубикон голыг гаталсан нь зарлаагүй иргэний дайныг эхлүүллээ. Помпейн легионууд Испанид байрласан тул Сенат Брундизумруу ухарч, тэндээсээ зүүн тийм хөдлөв. Цезарь асар хурдан хугацаанд Ромруу давшин орж, түр Сенатыг байгуулсан нь түүнийг Диктатур хэмээн зарлав. Иргэний дайны үед тэрээр энэрэнгүй хандаж байсан ба нэг ч хүний амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулахыг тэр хүссэнгүй. Испани дахь Помпелн легионууд нь Грект байгаа эзэнтэйгээ нэгдэхээс өмнө, Испанируу хөдлөсөн байна. Энэ үед Цезарь “Одоо би удирдагчгүй армийг дайлаар мордлоо, харин эргэж ирмэгцээ армигүй удирдагчийг мөхөөх болно” гэж зарласан гэдэг. Испани дахь богинохон аян дайны дараа Ромд иргэн ирж консулаар сонгогдсоноор (томилогдсоноор) өөрийн байр сууриа харьцангуй хууль ёсны болгосон байна.

48 НТӨ: Энэ үед Помпей болон Оптимат жигүүрийнхэн Грект хүчирхэг байр суурийг олж авсан байв. Харин Цезарь Брундизиум хотоос бүх легионуудаа хөдөлгөх хангалттай хөлөг онгоцгүй байлаа. Армийн командлагч Марк Антонийг Брундизмаас цэрэг татах ажлыг даалгаад, Цезарь өөрөө Ионы тэнгисийг ердөө 20,000 орчим хүнтэй гатлав. Хэд хэдэн хүнд байдалд орсны дараа Цезарийн үлдсэн цэргүүд Грект газардсан ч Цезарийн армийн хэмжээ Помпейгоос хол зөрж баййаа. Эцсийн тулаан Фарсалд Помпейн 46,000 легионерийн эсрэг, Цезарь 21,000 легионерээр тулалдаж ялав. Хоёр тал нэлээд гарз амссан ч Цезарь бүх Ромын иргэдийг өршөөн хэлтрүүлсэн дотор нь Цицерон, Брутус нар багтсан байдаг. Помпей тулаанд ялагдан Египетрүү зугатан тэндээ амиа алддаг.

October 2, 48 НТӨ: Цезарь Помпейн хойноос хөөн 4,000 ихгүй цэрэгтэйгээр Александрия газардав. Цезарь өмнөх фараон Птолмей XVII-рт улс орондоо үүссэн эмх замбараагүй байдлыг зогсооход цэргийн туслалцаа үзүүлсэн гэж Египетүүдээс 40 сая систерсийг шаардлаа. Птолмей XVII нас барсны хойно хаан ширээ нь ууган хүүхдүүд болох Клеопатра VII болон Птолмей XVIII-д шилжсэн байна. Цезарийг газардахад тухайн үед 12-хон настай Птолмей XVIII-г төлөөлж буй ордны тайган Потинус Клеопатраг Александриягаас хөөн зайлуулсан байв. Клеопатра Александрия нууцаар нэвтэрч Цезарьтай уулзаж Египетийн төрийн эрхийн төлөөх тэмцэлд өөрийг нь дэмжихийг хүсэв. Клеоптра нь бусад Птолмей удмынхантай адил Македон гаралтай, хурц оюун ухаан, өргөн мэдлэгтэй эмэгтэй байв. Цезарь Клеопатра холбоотноо болгож, хаан ширээний төлөө тэмэцэхэд дэмжив. Потунис хор найруулж Египетийн ард түмэн болон Ромын хооронд дайсагнасан харьцаа үүсгэж улмаар Акиллас жанжин 20,000 хүнтэй армиараа ордныг бүслэв. Цезарь ордон болон усан боомтыг уран аргаар тогтоон барьж, Понтунисыг урвагч хэмээн цаазласан авч залуу Птолмейг Акилласын армируу явахыг зөвшөөрчээ. Египтийн усан флотыг шатаах тушаал өгөх үед, Александриягийн их номын сан санамсаргүй байдлаар галд автав.

February, 47 НТӨ: Хэдэн сарын турш бүсэлсэн ч арлын боомт дахь Фаросын гэрэлт цамхгийг эзлэх гэж бүтэлгүй оролдлого хийв. Нэг удаа тэр Цезарь хүмүүсээсээ таслагдаж улмаар амиа аврахын тулд усруу үсрэн орж сэлж аюулаас аврагджээ. Плутархын өгүүлснээр бол Цезарь маш чухал баримт бичгийг нэг гараараа уснаас дээш барьж, нөгөө гараараа сэлж байсан гэдэг.

March, 47 НТӨ: Цезарь нэмэлт хүч болгон явуулсан 2 легион цэрэг, холбоотон Митрадитийн хааны армийг Александрия хотын гадна ирмэгц тэдэнтэй нэгдэн 3-р сарын 26-нд Египетийн армийг сөнөөв (Птолмей XIII энэ тулаанд амиа алдсан). Цезаргүй л бол амжилт муутай иргэний дайны үйл явцад, Египетийн асуудлаар 6-н сарын турш Алексанрияд байсан Цезарь оролцож чадахгүй байсан ч тэрээр Египетэд 7-р сарыг хүртэл үлдэж, бүр Клеопатратай хамт Нилл мөрний дагуу Египетийн өмнөд хил хүртэл аялж байв.

June 23, 47 НТӨ: Цезарь Клеопатраг харъяат, холбоотон улс Египетийн захирагчаар томилж Алексанриягаас явав. Гурван легион цэргийг Рүфиогийн удирдлага дор Клеопатрагийн засаг захиргааг дэмжүүлэхээр үлдээжээ. Цезарийг явахын өмнөхөн Клеопатра хүү төрүүлсэн ба Цезарион (бяцхан Цезарь) гэж нэрлэсэн нь Цезарийн залгамжлагч гэсэн санааг илтгэж байв.

August, 47 НТӨ: Акександрияг орхисны дараа Цезарь бага Азид үүссэн эмх замбараагүй байдлыг дарахаар явав. 8-р сарын 1-нд бослогыг удирдагч хаан Фарнансестэй тулж, хялбархан ялалт байгуулсан ба энэхүү гэнэтийн хялбар ялалтын мэдээг Ромд мэдэгдэхдээ veni, vidi, vici (Ирлээ, Харлаа, Яллаа) гэсэн гуравхан үгээр илэрхийлсэн нь одоог хүртэл слоган болон ашиглагддаг.

October, 47 НТӨ: Цезарь Ромд эргэн ирж Марк Антонийгийн буруу удирдлагаас үүдсэн асуудлуудыг намжаав. Нумидын Жуба болон Катоны дор ахин нэгдсэн Африк дахь Оптимат жигүүрийнхэнтэй тулалдах аян дайнд түүний легионерүүд явахаас татгалзсан байна. Гайхамшигт илтгэлийнхээ ачаар тэр бүх цэргүүдээ уг аян дайнд татан оруулж чадсан бөгөөд хэд хэдэн чухал тулааны дараа Оптимат жигүүрийнхнийг Тапсус хотод бут цохив. Энэ ялагдлын дараа Катон Цезариас өршөөл эрэхийн оронд амиа хорложээ.

July 25, 46 НТӨ: Ялалт байгуулан, хэн ч сөрж тэмцэхийн аргагүй болсон Цезарь Ромд эргэн ирэж 4 удаагийн агуу ялалтын (Галли, Египет, Фарнас, болон Жуба нарыг ялан дийлсэн) баярыг тэмдэглэв. Клеопатра болон нэг хүрсэн хүү Цезарионыг авчруулж Тибер мөрний хөвөөнд тансаг орд харш бариулжээ. Улс төрийн цаашдын хандлагиын тухай бичсэн захиандаа Цезарь “Италийн амар амгалан, мужууд дахь эмх цэгцтэй байдал, эзэнт гүрний аюулгүй байдал” гэж тодорхойлсон. Энэ зорилгодоо хүрэхээр түүний байгуулсан, төлөвлөчихөөд гүйцээж хараахан амжаагүй маш олон алсыг харсан зорилтууд байлаа. Жишээ нь Сенатын гишүүдийн тоог 900-д хүргэх, нийгмийн дундаж давхаргынг дэмжих, өрийн асуудлыг үр ашигтай шийдвэрэлэх, цаг тооны бичгийг эмхтгэх зэрэг. Гэвч эдгээр зорилтууд нь нэлээд язгууртнуудын дургүйцийг төрүүлж байв. Диктаторын албанд томилогдсоноор Цезарь улс орныг автократ дэглэмээр, улс төрч гэхээсээ илүү цэргийн дарангуйлагч мэт удрдаж удирдаж байлаа. Улс төрийн бүгд найрамдах тогтолцоог ашиглаж байгаа мэт харагдавч, Сенатад шийдвэрээ зарлаад хэлэлцүүлэн санал хураалгүй баталдаг байв.

April, 45 НТӨ: Помпейн хоёр хүү Гней, Сикстус нар Испанид бослого гаргасныг Цезарийг Испани дахь захирагчид зогсоож чадахгүй байсан тул Цезарь биечлэн армиа удирдаж Мунда тосгонд нэлээд хүнд хүчир тулаан хийж ялав. Гней Помпей тулааны үед амиа алдсан ба Сикстус оргон зайлж хижим нь Газар Дундын Тэнгисийн дээрэмчин болжээ.

October, 45 НТӨ: Ялалтын баярыг зөвхөн харийн дайсныг мөхөөхөд тэмдэглэдэг атал Цезарь Ромд буцан ирмэгцээ Гней Помпейг ялсан ялалтын баярыг тэмдэглэсэн нь хүмүүсийн дургүйцлийг хүргэж байв. Мөн энэ үед Цезарь төрийн албан тушаалтныг зүгээр л томилж байлаа. Жишээлбэл 45 онд сонгогдсон консул албандаа томилогдох сүүлчийн өдрөө нас барахад тэрээр өөр нэг консулыг нар жаргатал консулын алба хаалгахаар томилсон гэдэг. Өөрийн хөрөг бүхий зоос цутгуулж, бурхадын хөшөөтэй зэрэгцүүлэн өөрийн хөшөөгөө энд тэнд босгуулах зэрэг Эллиний хаадын зарим нэг уламжлалыг Цезарь өөртөө тусгаж байв. Түүнчлэн Сенатаас Цезарь цол хэргэм хүртээж, лаврын навчин титэм, ягаан өнгөт тога өмсөх эрх олгов. Амьдад нь өөрийнх хөрөг бүхий зоосыг цутгуулсан Ромд анх удаад тохиолдож буй хэрэг байв. Түүнчлэн “Ялагдашгүй бурхан танаа” зэрэг үгсийг албан бичгүүдийг хэрэглэж байлаа. Трибун Гаиус Маруллус болон Луцуиус Флавиус энэхүү үйлдийг эсэргүүцэхэд, Цезарь тэднийг албанаас зайлуулжээ.

February, 44 НТӨ: Цезарийг dictator perpetuus (насан туршын диктатор) болгов. 2-р сарын 15-нд зохиогдсон Луперкалиагийн найран дээр Цезарь анх удаа ягаан өнгөт өмсгөлөө олны өмнө өмссөн байна. Нэг удаа олон нийтийн баяр наадам дээр Антоний Цезарь диадем (Эллиний хаадын бэлэг тэмдэг, титэм) санал болгоход, Цезарь няцааж, Юпитер Бурхан л зөвхөн Ромын хаан эзэн байх учиртайг (хүмүүс түүнийг хаан болоход дүргүйцэж байсан тул, эсвэл энэ тухай цуу яриаг намжаахын тулд Цезарь хүлээн аваагүй) сануулсан байна. Крассыг хороож, легионы бүргэдийг булаан авсан Парфяны эсрэг 3-р сарын 18-нд аян дайнд мордохоор Цезарь төлөвлөв. Нэг зөнч анхаарал болгоомжтой байхыг сануулж “Цезарь 3-р сарын Идээс болгоомжил” гэснийг Цезарь үл тоож, бие хамгаалагчгүй явдаг байв.
/"Цезарийн амиа алдсан нь" зургийг http://images.encarta.msn.com/xrefmedia/sharemed/targets/images/pho/t970/T970406A.jpg авав/
March 15, 44 НТӨ: Аян дайнд гарахын өмнө Цезарь Сенатын хуралд суухаар ирэв. Уг хуралд Маркус Юниус Брутус, Гаиус Кассиус Лонгинус нараар удирдуулсн хувсан дотроо хутга нуусан 60-н урван тэрслэгчид Цезарийг Помпейн хөшөөний доор 23-н удаа хутгалсан гэдэг. Нас барахынхаа өмнө Цезарь “Чи ч гэсэн үү? Брутус, хүү минь” гэж хэлсэн тухай зарим нэг сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Цезарийн үхлийн дараа бүх Сенаторууд зугатан зайлсан бөгөөд түүний биеийг хэдэн цагийн дараа гурван боол гэрт нь авчирсан гэдэг.