Wednesday, August 8, 2007

Мон-Туркэд суралцсан дурдатгалаас-1

Монгол Туркын хамтарсан сургуульд элсэн орсон, эсвэл 10, 9-р ангийнхандаа зориулав.

Зарим зөвлөгөөг 11-р ангийнхан авсан ч болох. Юуны урьд энд бичсэн зүйлийг бүгдийг нь биелүүлэх албагүй бөгөөд нийтлэг тохиолдох бэрхшээлтэй хэрхэн тулж ажиллах вэ гэдэг талаар бичив. Ихэвчлэн эрэгтэй хүүхдэд хамааралтай зөвлөгөөнүүд байгаа.

Доорхи зөвлөгөөнүүдийг заавал хэрэгжүүлэх албагүй, тэнэг санагдаж байвал зүгээр л чихнийхээ хажуугаар хийсгэчих.

Зайлшгүй Аксиом 1 - Хэрвээ юм суръя гэж бодож байгаа бол - Дүнгээ мартаад, хэдэн багш нартайгаа сайн харилцаагаа үргэлжлүүлээд яваад бай. Харин ирээдүйн карьертээ зориулж л хичээлээ хий. Жишээ USA явах гэж шийдсэн бол, SAT, ibT-гээ хараад, ирээдүйд конкурс өгөх хичээлээ тооцоод суужысан нь дээр. Бүх чиглэлд лаг болъё гэж шийдсэн бол (тийм лаг болсон хүн би нэгийг л харсан Мон-Туркт) за бараг дэмий л биз дээ. Хэрэгтэйгээ л хар... Ер нь бол Англи хэл, Математик хоёроо ямар ч тохиолдолд хаяад хэрэггүй.

Зайлшгүй Аксиом 2 - Багш нартай маргаад, тэднийг уурлуулан байж ялан дийлээд ямар ч ашиггүй. Багш бол багш, тэгээд л тэр... Жаахан дүргүйг чинь хүргээд байвал уураа гартлаа тэр багштай яриад хэрэггүй. Жаахан тайвшраад ирэхээрээ тухтайхан шиг гомдоллоод авна даа. Өрөөнд нь ороод чай ичэлим гэж байгаад л бууж гарна шүү дээ! Туркууд бол эвийг нь олчихвол ч тун амархан хүмүүс шиг санагдсан. Жаахан сэтгэлийн хөдөлгөөн ихтэй тул уран үгээр балбаад байх хэрэгтэй.

Зайлшгүй Аксиом 3 - Дарамт шахалт ирэх нь тодорхой, нэн ялангуяа дээд ангийнхан... Энэ тохиолдолд дээдлийнхээ дээд хэдэн хүүхдүүдийг түшиглэнэ дээ. Ер нь муур шиг гэтэж явахгүй бол лайтай дарамтлагчид гай удна шүү дээ. Дээд ангийнхан бол дээд л гэсэн үг, тэд нартай шөргөөцөлдөөд хэрэггүй. Хүссэн хүсээгүй тэд бол хал цэргүүд л гэсэн үг. Дургүйг чинь хүргээд байвал инээж зөрөхдөө кармандаа салаавч үзүүлчих (ядаж л тайвширна биз дээ). Түүнээс биш гаднаа битгий хамаагүй илэрхийл. Зарим юм ойлгочихоор ухаалаг дээд ангийнхаа хүүхэдтэй чин сэтгэлээсээ зовлонгоо ярь, тэд нар чинь дараа нь сайхан хамгаалах хүмүүс болж өгнө. Зарим нэг гаруудтай бол шууд л цөм хэрэлдээд нэг хоёр цохиулчихад бас яахав дээ. Гэхдээ ер нь багш нартай гайгүй харьцаатай байхад баргийн гар ирээд цохиод унагаах нь ховор.

Зайлшгүй Аксиом 4 - Анхнаасаа гайгүй нэртэй явахгүй бол, нэг л муу үнэлгээ Туркууд өгсөн бол түүнийг сайн болгох ярвигтай. Тиймээс анхнаасаа баасанд битгий хутгалд... Зодоон цохион бол зодсон ч зодуулсан ч чамайг доош нь татах зүйл, аль болох зодолдохгүй үгээр л зодох хэрэгтэй дээ. Бүүр өөртөө итгэлтэй байвал чимээгүйхэн нудрах хэрэгтэй. Зарим шартай түргэн нударгатай (өрөөр хэлвэл БРОНКТОЙ) хүүхдэд бол шууд буугаад өгчих. Манийх нь буруу уучлаарай гэж хэлэхэд чамаас юу ч унахгүй штээ. Хожмын явдалд тустай. Уур нь гарахаар, чи манийгаа дээр дэндүүлсэн шүү гээд найзан дундаа ярихад бас цаадах чинь нэгийг бодох л байх.

Зөвлөгөө 1 - Хоолонд орох гэж жагсаж байхад ер нь бол хэрүүл нэлээн гардаг. Ер нь эрт идлээ гээд сайхан болчихыг нь би л хараагүй. Тиймээс ангидаа сууж байгаад нэлээн сүүлд очоод идвэл цагаа хэмнэнэ бас тэгээд хэл ам хэрүүл тэмцлээс холхон байна шүү дээ.

Зөвлөгөө 2 - Номын сангийн номнуудыг сайн уншаад байвал зүгээр дээ уг нь. Хэрэгтэй ном мөн ч их харагдаж байнлээ. Номын санчтай гайгүй танил болчихвол номоо нэлээн удаан хугацаагаар аваад яваад байвал дажгүй

Зөвлөгөө 3 - Багш нартай тулж ажилла. Дотроо гомдоллоод энэ багш ингэчихлээ, тэр багш тэгчихлээ гэхийн оронд, үе үе багш нарын өрөөгөөр орж мэндийг нь мэдээд, ойр зуурын зүйлсийг яриад байвал Би гэж хүн энд байгаа шүү гэдгээ байнга сигналдаад байх нэг хэлбэр. Нэн ялангуяа эхний жил Турк багш нартай Туркээр, Англиар яриад байвал бараг даалгаварааа хийж тэнэгтэж байснаас хамаагүй дээр.

Зөвлөгөө 4 - Эхний хэдэн жилүүдэд жаахан нийгмийн идэвхи өндөртэй байвал зүгээр. Ядаж л хүмүүсийн хэн нь хэн болохыг мэднэ. Зарим нөхдүүд ч араас хутга зоохдоо гаргуун шүү дээ! Хачин сонин араншинтай хүмүүс ч бий. Чи л мэдэхгүй болохоос. Тиймээс ар нуруугаа байнга харж яв. Хэн нэгэн гэтэж байх вий.

Зөвлөгөө 5 - Энд тэнд нийлдэг найз энээ тэрэ гээд бүлгийн нөлөөлөлд хэт автаад дэмий. Эцсийн эцэст чи ганцаараа л хоцорно. Найз нарын бүлгийг дагаад намирах шиг балай юм байхгүй. Сүүлдээ бүр өөрийнхөөрөө ч байж чадахаа болино. Үзэл санаагаа хуваалцах найзууд бол харин чамайг хэзээ ч хаяхгүй.

Зөвлөгөө 6 - Ангийн эрх ашиг, ангиараа гэдэг үг бол зүгээр л халхавч гэдгийг сана. Улс төрчид ард түмний төлөө гэж орилж өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг шиг, хэн нэгэн этгээд ангийн нэрийг барьж байх вий. Тиймээс арай жаахан юм ойлгочих нөхдүүдтэйгээ зөвлөлд. Урьдчилан шийдчихвэл ер нь зүгээр. Хэн нэгнийг битгий хүчил. Сонголт хэзээд хувь хүний асуудал байдгийг сана. Тиймээс өөрөө ч гэсэн ангиийн эрх ашиг гэж хэн нэгнийг дарамтлах хэрэггүй. Харин эвтэйхэн ятгаж болох л юм. Түүнчлэн өөрөө ангиараа гэсэн зүйлийн дарамтанд ороод хэрэггүй. Чи өөрөө ҮГҮЙ гээд л хэлээд дэмий гэж бодсон бол ҮГҮЙ гэдгээрээ дуусгах хэрэгтэй.

Зөвлөгөө 7 - Зарим цагаа дэмий зүйлд үрж, хачин балай юм ярьж явдаг нөхдүүдийг хараад битгий бухимд, битгий цухалд. Жингэр нохой хуцаж л байг, жингийн цуваа өнгөрөөд л гарна. Харин оронд нь хөөрхийл. Хөөрхий энэ ямар зорилготой энд ирж, цагийг дэмий өнгөрөөж байгаа юм бол доо? Өөрийгөө нэг л сайхан гэж бодож байгаа байх даа? гэх мэт.

Зөвлөгөө 8 - Мэдрэмж санаагаа хуваалцах хэн нэгэн чамд олдоно, тэр хүнийг гялс олж авах хэрэгтэй.

Зөвлөгөө 9 - Үерхэл энээ тэрээ юманд нээх гүн автаад хэрэггүй. Тэртээ тэргүй нэг хэсэгтээ цагийн гарз... Түркүүд ч тиймэрхүү зүйлд эерэг хандаад байдаггүй. Үгүй яахав бүр болохгүй бол үзээд алдах л асуудал. Гэхдээ л 11-н жилийн үерхэл ч хэцүү эд шүү дээ... Хольж сольж хачин хачин юм их болно.

Зөвлөгөө 10 - Хүн бүртэй адилхан харьцана гэдэг байж боломгүй зүйл гэдгийг анхаар. Угтаа цоож бүрт өөрт нь таарах түлхүүр бий. Тэр түлхүүрээр л уг хаалгыг онгойлгох болно. Ялгаж харьцлаа, хүн ялгадаг гээд шүүмжлээд байгаа хүнээс өөрөөс нь чи тэгээд ялгадаггүй юм уу гэж асуугаарай. Үгүй гэж хариулвал цаад хүн чинь бүлтэрч байгаа гэсэн үг. Ялгаж харьц гэхдээ хүн бүртэй эерүү, эелдэг байдлаар яриагаа эхлэх хэрэгтэй. Өөдөөс чинь хачин зан гаргавал мэдээж зангаа өөрчлөхгүй тэгээд яах билээ?

Зөвлөгөө 11 - Абитайгаа сайн харилцаатай бай. Аби гэдэг чинь багш нарын тагнуул.

Зөвлөгөө 12 - Зиа бас хичээл үймүүлэгчид гэж бий. (заримдаа чи өөрөө ч хичээл үймүүлэгч, шуугиан таригч байж болох) Энэ тохиолдолд дагаад үймүүлээд бай. Чимээгүй байгаач гэж хэлэх шиг тэнэг зүйл гэж үгүй. Тэртээ тэргүй бүлгээрээ хөөрсөн хүмүүс гэдэг бол давалгаа, чиний эсэргүүцэл бол өчүүхэн зомгол шүү дээ. Тиймээс давалгаанд нэгд,, харин хичээлийн дараа тухайн хичээлийн экспертээс юун тухай заасныг нь асуухаа мартав. Болку бол нөгөө багшаас нь зүүгдэж байгаад асуух хэрэгтэй.

Зөвлөгөө 13 - Дотуур байранд ер нь бол унтах гэж л орвол зүгээр. Бусад цагийг нь сургууль дээр л өнгөрөөчих... Дотуур байр бол унтуулах, дэмий цаг үрүүлэх, тоглуулах ауратай эд дээ. За ер нь цаашлаад боломжтой бол аль болох дотуур байрнаас гарах гэж оролдсон дээр. Жаахан анги дээшлээд ирвэл гадуур дотуур сургалт дамжаанд суух гэхээр наад дотуур байр чинь хүндээс хүнд гинж болно.

Зөвлөгөө 14 - Тамхи энээ тэрээ татдаг бол дотуур байр, сургуулийн орчинд татаад дэмий. Туркууд мэдсэн ч мэдээгүй царай гаргаад л өнгөрнө. Гэхдээ л цаагуураа чиний коко чинь унаад л, унаад л...

Зөвлөгөө 15 - Хичээлээ дугаарлаарай... Номер нэг Математик эсвэл юу ч байдаг юм. Номер хоёр ... Бүх хичээлд жигд ханддаг тогтолцоо чинь социализмтайгаа хамт нуран одсоныг сана.

Зөвлөгөө 16 - Үзэл санаа нийлдэггүй, эсвэл чалчаа нарын дэргэд аль болох амаа хамхиж суухыг хичээ. Чиний өнөөдөр хэлсэн үг маргааш мушгигдаад янзан бүрийн юм болно шүү.

Зөвлөгөө 17 - Хийгээд байвал тэрийг нь тоохоо л больчих. Чамайг эсэргүүцэн эгдүүцэхийг л хүлээж суугаа хүмүүс. Харин ч үг дуугүй хүлээн зөвшөөр. Тэгвэл цаашаа ямар ч сэдэл байхгүй болно. Цаашлаад хүнийг ч гэсэн утгагүй байдлаар хийгээд хэрэггүй. Муу юм санадаггүй юмаа гэхэд яав чсайн сайхныг бодохгүй нь лав. Бүлгээрээ нийлээд хүн хийж байх үед амаа хамхиад дуугүй хараад, дотроо инээгээд суужысан нь дээр.

Зөвлөгөө 18 - Сургуулийн багш нарын өрөөний PC-нүүдийг ухвал хаяа шалгалтын материал, үнэт мэдээлэлүүд олддог. Анхааралдаа авна биз. (гэхдээ хамаагүй төнхөх аюултай!)

2007 оны 07 сарын 17 сийрүүлсэн болно. Өнөр

No comments: