Monday, September 29, 2008

Төгс төгөлдөрийн тухай товчхон бодрол

Төгс төгөлдөр хорвоо ертөнц, эд зүйлсийн тухай бид энгийн оюун ухаандаа төсөөлөх аргагүй юм. Чухам төгс гэгээрсэн Будда, бурханы хүү хэмээгдэх Есүс Христ нарт л хорвоо ертөнцийн, эс бөгөөс оюун санааны төгс төгөлдөрт хүрэх хувь зохиол олдсон юм болов уу. Харин энгийн сэтгэлгээт хүмүүс бид ертөнцийн төгс төгөлдөр гэж чухам юу болох тухай тодорхой өгүүлэн хэлж чадашгүй билээ. Нэн ялангуяа өнөөгийн homo sapiens sapiens-уудын шинжлэх ухааны ололт дэвшилт нь ямар нэг төгс төгөлдөрт хүргэчих боловсронгуй арга зам биш. Ньютоны 3-н хуулийг Эйнштэйн бөөмийн орчимд няцаасан шиг харьцангуй онолыг ч ирээдүйд хэн нэгэн, эсхүл ямар нэгэн шинжлэх ухааны институт алдаатай гэж нотлохыг үгүйсгэмгүй. Ер нь техник, технологи, шинжлэх ухаан сайжран дэвшиж байгаа ч төгс төгөлдөрт хүртлээ тийм ч дээр гарчихаагүй л байна. Гэхдээ хамгийн энгийн байдлаар төгс төгөлдөр зүйлсийг ойлгох гэж оролдоё.

Өнөөгийн homo sapiens sapiens-үүд төгс төгөлдөрлүү тэмүүлж байна. Урьд нь ер бусынд тооцогддог байсан үзэгдлүүд одоо энгийн мэт болжээ. Индианчууд бууг хараад аянга гаргадаг таяг гэж андуурч байсныг, эсвэл Монгол оронд анх орж ирсэн онгоцыг эгэл хүмүүс үлгэрт гардаг хангарьд хэмээн сүрдэж байсныг бид мэднэ. Анагаах ухаан, мэдээлийн технологи асар хурдацтайгаар ахин дэвшиж байна. Математикт энгийн тооцогдох хязгаарны томъёонд тоо бус өөр зүйлийг орлуулъя.

x->a үед lim(x)=a томъёотой адилаар [амьдрал]-> [төгс төгөлдөр] үед lim[aмьдрал]=[төгс төгөлдөр]

Амьдрал төгс төгөлдөрлүү тэмүүлдэг тийм нэг тогтолцоо бөгөөд энэ тогтолцоо өөрөө төгс төгөлдөр юм. Одоо бидэнд ганцхан асуулт үлдлээ. Хэрвээ х=а буюу амьдрал төгс төгөлдөрт хүрэх үед юу болох вэ? Үхлийн дараа юу болох тухай энэ хорвоо дээр хэн ч бидэнд мэдрүүлж чадахгүйн адил төгс төгөлдөрт хүрсний дараа чухам юу болох тухай хэн ч бидэнд ойлгуулж чадахгүй биз. Санаа зоволтгүй та төгс төгөлдөрт хүрэхгүй, хүрсэн ч тэр тийм ч гайхалтай зүйл биш байх болно. Учир нь гэгээрсэн нэгэнд онцгой зүйл байна гэж үү? Эсвэл?...

12 comments:

Суга said...

Зиа тэгэхээр төгс төгөлдөр гэдэг харьцангуй ойлголт юм. Чиний тодорхойлж байгаагаар "Эхийн эрхт ёс" буюу идеал үзэл дээд цэгтээ хүрэх үед хүн төрөлхтөн төгс төгөлдөрийг эзэмших юм байна. Харин тэр үед материалист үзэл буюу "Эцгийн эрхт ёс" төгс төгөлдөрт тооцогдохыг үгүйсгэхгүй. Тэр цагтаа бусдаас өөр байна гэдэг нь төгс төгөлдөр байж болох юм.

Суга said...

Та бурхан уу? Буддагаас асуув?
"Үгүй" хэмээн тэр хариулав
Та сахиусан тэнгэр үү? тэгвэл
"Үгүй"
Тэгвэл нэгэн савдаг уу?
"Үгүй"
Тэгээд та яг юу юм бэ?
"Би зүгээр л сэрүүн байгаа юм" хэмээн тэрээр хариулжээ.

Суга said...

Чиний бичсэн зүйл чинь яг миний уншиж байгаа номтой сэдэв таарч байнаа. Ер нь тэр гэгээрэлд хүрсэн хүмүүс чинь өөрийнхөө дотор орших бурхан буюу эзнийг олж "унтаа" байдлаас "сэрсэн" гэгддэг юм байна. Хэтэрхий нэг талыг барьсан буюу тэдгээр хүмүүсийг нэгэн төрлийн том бөө байсан гэж хэлж байгаа ном юм. Бөө бол эхийн эрхт ёсонд байсан, бүх шашины эцэг гэдгийг чи мэдэж байгаа байх. Тэгэхээр миний төгс төгөлдөрийн ойлголт ийм л байна даа :D

nomusha said...

ygd ch um zen sanaand orchloo.

newo said...

төгс төгөлдөр гэж байхгүй ээ....

хүн аливаа зүйлийн талаар ярихдаа өөр өөрсдийнхөө сэтгэх хэмжээнд л яридаг шүүдээ үүний нэгэн адилаар бид сэтгэж чадах хэмжээндээ л төгс төгөлдөр гэдэг зүйлийн утгыг төсөөлж байж үүний талаар ярилцаж байгаа шүүдээ. Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр хүний сэтгэх болон төсөөлж чадах цар хүрээ нэмгдээд л байна. Тэгэхээр чинь нөгөө төгс төгөлдөр гэгч юм чин улам л холдоод байхын бишүү.

Суга said...

Яаая. Энд хариулаарай хөгшөөн

Anonymous said...

Анаксакорын шавьдаа тайлбарласан тойрогтоо адилхан жишээ байна. Мэдлэгийн хүрээ өсөх тусам мэдэхгүйн хүрээ илүү ихсэнэ. Бид улам бүр гадагшаа хайгуул хийж байгаа тул улам бүр мэдэхгүй маань ихсэж байна.

Харин дотогшоо хайлт хийвэл уг хүрээг хумиж төгс төгөлдөрт хүрч болох юм болов уу?

Гадагшаа эрчим хүчээ цацаад байх биш, дотоод ертөнцрүүгээ өөрийгөө танин мэдэхэд энерги бололцоогоо зарцуулвал гэгээрэлд ойртож болох юм.

Anonymous said...

Цаашлаад өнөөдрийн хомо сапэнсүүд зарим талаараа улам бүр л сул дорой болоод байх шиг.

Суга said...

Тэгэхээр хязгаарын томъёо худлаа болж байна уу?

Anonymous said...

Гол санаа нь бид хязгаарлуу тэмүүлдэгт л байгаа юм. Түүнд хүрэх гэж оролдох нь өөрөө хязгаарт хүрсэнтэй адил гэсэн үг.

enka said...

come on fool


The modern philosophy of progression solely co-relates to capitalism. With short term profit maximization in mind, the economy is always about the increase. This way of living forced people into thinking that life is always about progress. Note that in even sciences are influenced by this thought. For instance, biology is always about evolution but never cares about de-evolution. What you are aspiring about further progression is a product of modern social overall perception of life.
But remember though, there are infinite number of variables. One progression in one variable might lead to a decline of another. Per say environmental issues arise with inefficient short term profit maximization. Individualistic and holistic perspectives about progression must be revisited.

enka said...

if you are wondering about what i am talking about. Then simply put, we are only progressing in certain aspects of life and declining with the others. Basically, when you think about it as a whole, we are only compromising.