Thursday, August 28, 2008

Fu-rin-ka-zan


Дээд баннертаа ФҮ-РИН-КА-ЗАН бичсэнийг анзаарсан хүмүүст хальт тайлбарламаар санагдлаа. Японоор салхи-ой-гал-уул гэдэг дөрвөн ханзны күн (гадаад) дуудлага. Эдгээр дөрвөн ханз нь Японы Сэнгокү эриний[1] агуу жанждын нэг Такэда Шингэний[2] туган дээр байрласан байдаг. Агуулга нь Хөдлөх цаг салхи мэт хөнгөн, зогсох цагт ой мэт нам гүм, довтлох цагт гал мэт бадрангуй, хориглох үед уул мэт бат гэх Сүн Цүгийн Дайтах урлагаас[3] авсан үг юм билээ.

Залуу хүний эрч хүчийг, ёс суртахуун, хүндэтгэлтэй хослуулвал дээрх үгийн утгыг харж болох юм шиг санагдсан.
_________________________________
[1] Сэнгокү эрин гэдэг нь байлдаант улсын үе гэсэн утгатай бөгөөд 15-р зууны дундаас 17-р зууны эхэн үе хүртэлх Японы феодал ноёдын хооронд үүссэн хямралт үеийг хэлдэг. Цааш дэлгэрүүлж http://en.wikipedia.org/wiki/Sengoku_Jidai хуудаснаас харж болно.
[2] Такэда Шингэн 1521-1573, Кай мужын бар хочтой нэгэн бөгөөд морин цэргийг чадварлаг ашигладаг нэгэн байв.
[3] Sun Tzu "Art of War" гэж ном байдаг. Монгол хэлнээ дээр бичсэнээр орчуулагдан гарсан.

3 comments:

Tsenguun said...

Гоё нийлэмж байна. Би өөрөө Япон хэл сурдаг ухаантай болохоор ч тэр үү Фү-рин-ка-зан гэдэг үнэхээр их таалагдлаа.

Тэгээд нээрээ пост нэмээчээ. Уншмаар байна шүү. Уянгалуулаад л ямар ч гоё бичдэг юм бэ дээ. Бас тэр мэдээллийн эх сурвалжаа тэмдэглэж байгаа чинь ёстой зөв. Энд Academic Integrity Code гээд нэг байдаг. Тэрийг бүх хичээлийн introduction дээр багш нар тайлбарлаж ярина.

"Бүх хийсэн, бүтээсэн зүйл чинь зөвхөн чиний өөрийн санаа байх ёстой. Хэрвээ чи өөр хэн нэгний санаанаас иш татсан бол түүнийхээ эх сурвалжийг бүтээлдээ заавал оруулж өг" гэх мэт хэхэ.

Keep up the great work, man!

Tsenguun said...

Тэр дээр "нэг юм байдаг" гэх гэж байсан юм. Коммментоо засаж болдоггүй бололтой.

GanbatD said...

Лаг блоггэр юм аа. Энэ үнэхээр сайхан үг байна. Таалагдсан гэж жигтэйхэн.
Тэр постын хувьд чиний Hi5 дээр л танай нэг найз чинь чамайг шоолсон байсныг санаад адилтгал хийсэн юм.