Wednesday, November 21, 2012

Дөчин дөрвөн хоёрын тэмцэл... Хуваагдал

Анх олон жилийн өмнө Монголын түүх унших үедээ, дөчин дөрвөн хоёрын тэмцэл гэхээр юун гурван тоо дарааллаад ороод ирэв ээ гээд л гайхдаг байж билээ. Одоо бодох нь инээдтэй ч юм шиг, нөгөө талаас мэдэхгүй хүн бол ойлгоход бэрхтэй нэршил юм л даа. Дөчин ба дөрвөн хоёрын тэмцэл буюу Дөчин түмэн Монгол ба Дөрвөн түмэн ойрад хоёрын дунд үүссэн тэмцлийг л ингэж нэрлэсэн аж.

Дөчин түмэн Монгол хийгээд Дөрвөн Ойрадын тэмцэл бол Юан улс унаснаас хойшхи болон Манж чин улсад эзлэгдэх хүртэлх Монголын улс төр нийгмийг илэрхийлэх хамгийн гол шинж чанар юм.Үндсэндээ улс хоёр хуваагдаж, дөчин түмэн Монгол нь ч дотроо зүүн, баруун гэж хоёр салдаг байж. Дөчин түмэн Монголын зүүн хэсгийг нь Хаан захирна, баруун хэсгийг нь жинон захирна. Дөрвөн ойрадыг тайш захирна гэхээр үндсэндээ Монгол гурав хуваагдсан байгаа юм. Тэгээд л өвөр зуураа тэмцэлдсэн аж. Тайсун хаан болон Тогоон тайшын үед нэг хэсэг хамтын үйл ажиллагаа нь сайжирсан, дараа нь Эсэн тайшын үед аятайхан болсон авч Эсэн тайшын хэт тэнэглэл нь түүнийг үхэлрүү хөтөлж ахиад л замбараагүйтсэн... Улмаар Даян хааны үед овоо нэг аятайхан болов уу гэтэл буцаад л Барсболд Жинон хийгээд Бодь-Алаг хааны үр удмын маргаанаас замбараагүйтсэн байгаа юм. Хожим нь Түмэн засагт хааны үед нэг хэсэг цэгцрэх гэж оролдсон ч амжилтыг ололгүй байсаар Манжид идүүлчихсэн...

Нэг сонирхолтой баримт сонссон нь Манжид эзлэгдэх үед Зүүн Монголчууд идэвхийлэн дагаар орж харин баруун Монголчууд идэвхийлэн эсэргүүцэж байсан бол 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалд зүүн Монголчууд идэвхитэй, харин баруун Монголын хэсэг их л дурамжхан оролцсон байдаг.

Баруун, зүүний энэ хуваагдал олон зууныг дамжин нөлөө үзүүлсэн байгаа юм. Тэгвэл одоо энэхүү хуваагдал нь бас л дов жалганы хуваагдал болоод л үлдчихээд байдаг. Хуваагдал нь урьд нь нутаг нуга байсан бол одоо нам эвсэл, цаашлаад төгссөн сургуулиараа хуваагдаж эхэлж байх юм. Энэ нь хүн ам цөөтэйгээс л болдог болов уу...

Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдорж дандаа л баруун зүгээс гаралтай нөхдүүд юм...

5 comments:

Anonymous said...

Gent blogtoigoo sana vuu. Oroh zawgui amidarwuu.

Unur said...

ФБ-ээс илүү нухацтай бодож бичих зүйлсээ энд оруулъя гэж сэтгэлээ.

Anonymous said...

Esen taish iin huwid buh mongoliig negtgeh sanaa ni zow bsan bolovch ooroo zahirah gsen ni etsestee uheh shalgaan ni bolson. Mongoliig ew nairamdaltai bailgii gwees altan urgiihan zahirah uchirtai hemeesen bdag. Magadgui

Anonymous said...

Odoo yronhiilogchid baruun chigiih bgaag uun tei holboj bloh bolwuu?

Unur said...

Баруун нутгий хүмүүс ер нь дайчин шинж чанартай байдаг нь газар орных нь шинжтэй холбоотой болов уу. Тийм ч учраас бусдыгаа нэгтгэх сонирхолтой байдаг. Их Монгол улс байгуулагдахаас өмнөх Түрэгүүдийг хувьд ч Алтай хавиар нутагладаг байсан нь үүнтэй холбоотой байх. Монголчуудын дээд өвөг нь ч уулархаг нутгаас (Эргүнэ?) ирсэн хүмүүс байж болох юм... Хожим үеийн түүхийг нь авч үзвэл хутагт хувилгаадууд нь хүртэл Баруун талаасаа тодрох нь элбэг байж... Энэ нь улс төрийн онцлогоос хамаарч байсан уу эсвэл тухайн орон нутгийн хүмүүс үнэхээр бусдаасаа илүү байв уу?