Sunday, February 24, 2013

Гинжилсэн сэтгэл

Нүүрэнд чинь алтан наран гийх авч
Нуугдсан сэтгэлд чинь аадар шаагина
Сэтгэлээ чи хичнээн удаан гинжилж
Сэм сэмхэн шаналах учиртай юм бол?

1 comment:

Anonymous said...

Нүүрэнд минь улаа бутарч
Нүдэнд минь оч гялалзаж байгаа ч
Сэтгэлдээ би усыг урсгаж
Сөргүүлж бас ширгээх болно