Tuesday, August 19, 2008

Хүннү-Монгол-Түрэг?

Өнгөрсөн онд Түркэд аялж байхад Хүннүг чухам ямар үндэстэн байсан тухай их маргаан гарч байсан. Энэ тухай яг таг дэлгэрэнгүй судалгааг уншиж үзээгүй учир Хүннүг Монголчуудын өвөг дээдэс байсан гэсэн нотолгоог огт өгч чадахгүйдээ гутарсан. Ингээд энэ тухай хэсэг уншсанаасаа зарим нэг санааг дэвшүүлье. Олон эрдэмтэд Түрэг гаралтай байсан гэж үздэг юм билээ. Гэхдээ бид ч гэсэн өөрсдийн хувилбарыг дэвшүүлж, судлах хэрэгтэй.

Одоогийн Түрк, эртний Түрэг хоёрт нэг нийтлэг зүйл байдаг нь хэл яриа юм л даа. Эртний Түрэг хэл нь мэдээж орчин цагийн Түрк хэлнээс нэлээд өөрчлөгдсөн л дөө, гэхдээ суурь үгнийн сангийн голлох хэсэг нь эртний Түрэг хэлний гаралтай, дараа нь Араби, Византи-эртний Грек гэх мэт хэлний үгс орж ирсэн байдаг.

Нэг жишээ авъя

Хөвсгөл гэдэг үг нь Түрэг гаралтай юм билээ.

Хөвсгөл = Hüh-su-göl

Hüh гэдэг нь эртний түрэг хэл, орчин цагийн Монгол хэлэнд Хөх буюу цэнхэр гэсэн утгыг агуулна. Орчин цагийн Түрк хэлэнд Гөк (Gök) гэж үг нь цэнхэр гэсэн утгыг агуулдаг ч дангаараа ашиглагддаггүй. Харин тэнгэр гэдэг үгийг Gökyuzu гэдэг. Yuz гэдэг нь гадарга, царай гэсэн утгатай үг. Тэгэхээр тэнгэр гэдийг хөх гадарга гэж махчилан хөрвүүлж болох талтай. Түүнчлэн Gökhan гэж нэр Түркэд байдаг.

Su гэдэг нь эртний түрэг, эртний монгол хэлэнд (у-су), орчин цагийн Түрк хэлэнд гурвууланд нь ус гэсэн утгыг илэрхийлнэ

Göl гэдэг нь орчин цагийн Түрк хэлэнд нуур гэсэн утгатай.

Нэгтгэвэл Хөвсгөл гэдэг нь Хөх уст нуур гэх утга санааг гаргана. Үнэндээ ч Хөвсгөл нуур хөхрөн харагдах цэнгэг уст нуур билээ.

Цаашлаад Увс гэдэг нь Ub-su бөгөөд ub гэдэг нь эртний түрэг хэлэнд гашуун шорвог гэсэн утга илэрхийлэх ба нийлээд гашуун-ус гэх утгыг гаргана. Үнэхээр Увс нуур бол гашуун устай нуур юм.

Үндэстнийг этнологийн хувьд хөөн тогтоох нь хүндрэлтэй асуудал юм. Жишээ нь эртний Монгол аймгуудаас хэд нь өнөөдөр Монгол гэдэг нэрийг эзэмшиж байна вэ? Голлон халхууд, гэтэл Халхууд Их Монгол улсын цөмийг бүрдүүлж байсан аймаг мөн үү гэвэл бас тийм биш. Харин хэл соёлоор хуваан авч үзэх нь харьцангуй хялбар авч төдийлөн оновчтой байх албагүй.

Дээр бичсэнээс үзвэл Монголчуудын газар усны нэр ихэни нь Эртний Түрэг үгс байна. Нууц товчоонд өгүүлснээр манай өвөг дээдэс тэнгис далайг гатлан ирж Бурхан Халдун уулнаа нутагласан гэж байдаг[1]. Тэгвэл тэр тэнгис далайн цаана ямар газар нутаг байсан бэ? Магадгүй эндээс нөгөө алдартай Эргүнэ-Күний домогтой холбогдож болох юм. Цааш нь он дарааллыг хойш хөөе. Эргүнэ Күний домог ёсоор бол Монгол аймгууд Түрэг аймагтай сүрхий их зөрчилдөж, тэр нь дайн тулаанаар төгсжээ. Бусад аймгууд нь Монгол аймгаа хядахад цөөхөн хэдхэн хүн үлдсэн (2 овог) гэж үздэг. Тэр 2 өрх айл (овог) дайснаас айн тийшээ нэвтрэн очиход бартаатай ганц нарийн зөргөөс өөр хаашаа ч орох замгүй уул хад, их ой л хүрээлсэн хэцүү нутагт очжээ. Тэр хоёр овгийн нэр нь Нукуз, Хиан байсан бөгөөд олон жил эл нутагтаа суун өсөн үржжээ. Чингээд олон овог аймаг салбарлан гарсан бөгөөд тэнгэрийн ивээлээр дөрвөн зуун жил өнгөрөхөд Монголчууд тэр нутагтаа багтахаа байгаад гарах арга хайв. Бүгд цуглаж ойд их түлээ бэлдэж, тулам тулмаар нүүрс бэлтгэж, далан морь шар нядалж, ширийг нь бүхэл өвчин, хөөрөг хийж, уулын бэлийг хайлтал хөөрөгдсөн ажээ. Ийн тэр нутгаасаа гарцгаас гарч уудам том газар нүүдэллэн амьдарчээ. Хианаас удамт гол салбар аймаг үүссэн гэх ба Нукузаас нь Урианхай аймаг үүсэн гэж үздэг[2].

Одоо он дарааллаар нь эдгээр бүх явдлыг шинжилье. Түрэг угсаатнууд 552 онд Буман (Түмэн) хааны удирдлага дор Нирунчуудыг бут цохиж хүчирхжэн гарч ирсэн. Энэ нь бараг дээрх Түрэг Монгол нарын дайн тулааныг харуулсан буйзаа. (Үргэлжлэл 9-р сарын 15-нд гарна)
_______________________________________________________________
[1]-МНТ 1-р зүйл
[2]-Рашид Ад-Дин Суудрын чуулган, Г.Сүхбаатар, Монголын түүхийн дээж бичиг 1-ээс товчлон оруулав.

3 comments:

Суга said...

Хм. Хүннүчүүд эхлээд төв азидаа байж байгаад баруун тийшээ нүүж очсон улсууд биш үү? Тэгэхээр эхлээд төв азиас очсон бол буцаж ирсэн байх нь. Тэгэхдээ л Түрэг хэлнээс суралцаад ирсэн байж болох юм. Харин тэд яаж баруун аймгуудад орших уулуудыг гаталсан байнаа. Нэг зогсоод нутагшчихаж болоогүй юм байхдаа. Бид нар өөрсдийгөө "Би бол Хүн" гэж ярьдаг бол бид Hun буюу Хүннү үндэстэй байж болох юм. Харин тэр европын аль ч билээ музейд байсан Аттилла баатрын зураг бол шар үстэй хүн байсан байхаа. Тэр их сонин. Харин сүүлийн үеийн генетикийн судалгаагаар Хүннүчүүд бидний өвөг дээдэс байсан гэхээр маргах зүйл байхгүй ч юм шиг. Тэр олонхи эрдэмтэд яагаад тэгж үздэг нь ойлгомжгүй юм

Ганзо said...

сонирхолтой нийтлэл байна шүү хө

Battulga said...

МУИС ийн 1р курсд Монголын түүх үздэг дээ түүн дээр их тодорхой зааддаг даа.

Ерөнхийд нь шүтлэг, оршуулгын заншилаараа 2 төрлийн нүүдэлчин аймгууд байсан гэдэгийг архилогийн аргаар мөн Хятадын Бичгэн сурвалаар батлагсан байдаг баруун зүүн зэрлэг гэж.

Аль хүчирхэг аймаг нь хамгийг захирч бариж байсан гэж би боддог.

Урд төр аймгийг ул мөргүй хөөдөг тал нутгийн хэн нь эршээлдээ авах уу гэсэн эсвэл дээрх 2 төрлийн нүүдэлчидийн мөнхийн өрсөлдөөн ч юм шиг.

Модун нь аавыгаа хөнөөчөөд дунхуг элзэхээр явдаг билүү тэгвэл хүннүг удирдаж байсан аймаг нь түрэгүүдийн өвөг дээдэс байж болох юм. Тэгээд хүннү өмнөд хойд гэж 2 хуваагдаад өмнөд өмнөд нь торгоны замар хөөгдөж хойно Сиямби, Нируун улсууд дарааллаж үүссээд чиний бичсэн түүх залгадаг.

Манай багш хэлэхдээ 500 жил түүхийн хүрднээс алга болсон