Thursday, August 28, 2008

Бодууштай явдал

Хэд хоногийн өмнө СЭЗДС дээр найз нартайгаа уулзлаа. Уулзаагүй удсан болоод ч тэр үү манайхан хэдэн beer аваад Оюутны Хотхоны ойр нэг газар олж суугаад элдвийг хөөрөлдөв. Удаж төдөлгүй хаанаас ч юм хоёр эргүүл гарч ирээд л их л ширүүн царай гарган мань хэдийг жагсаав аа. Та нар хэдтэй вэ?, аль сургууль хаана харъяалагддаг гээд л. Тэгээд баахан загнуулж, эцэст нь хууль дүрмээ мэдээгүй залуу хүмүүсийг нэг удаад нь харж үзээч гэж гуйсны үр дүнд анхааруулга өгөөд ашгүй явцгаав. Бид ч тэрүүхэндээ хурдхан beer-ээ дуусгачихаад төлөв томоотой хүмүүс болцгоолоо. Гэртээ ирээд шаралхаад хууль тогтоомжийг нь уншив. Ээ чааваас аль хэдийн хуулийн 2 заалт зөрччихжээ. Үүнд:

2% дээш этилийн спирт агуулсныг согтууруулах ундаа гэдэг юм байна[1]. За тэгээд пиво бол 5% энээ тэрээ болчихоор согтууруулах ундаа болох нь тодорхой

1-рт: 21 нас хүрээгүй хүн согтууруулах ундаа хэрэглэж болохгүй[2] (уг нь 18 гэж боддог байсан юм, харин 2003 онд өөрчлөлт орчихож л дээ)

2-рт: Гудамж, талбай цэцэрлэгт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно[3].

Хууль зөрчсөн иргэнд 10-15 мянган төгрөгний торгууль ноогдуулдаг юм байна[4].

Зиак ингээд бодохоор бид бол хуулиа зөрчсөн нь үнэн, тийм учраас өөрсдийгөө зөвтгөх ямар ч үндэслэл алга. Харин нэг зүйл нь дээрх хууль хэр үнэмшилтэй биелдэг эсэхийг та бүхэн бодно биз. 10-н жилийн хонхны баяр, төрсөн өдөр ядаж beer-гүйгээр (цаашлаад цагааныг нь бичихээ больё) өнгөрч байсан удаа бий юү? 18 ч хүрээгүй байж уугаад явж байгаа өсвөр үеийнхэн маань хэд билээ? Хуулиа дагаж мундаг иргэн болох юм бол 2009 оны 12-р сарын 20 хүртэл NO ALCOHOL. Ер нь хууль ёсоо даганаа гэж!

Нэг бол бодит байдалд нийцсэн хууль гарга, эсвэл энэ хуулиа чангатгаж шинэ бодит байдлыг бий болго!
____________________________________________________________
[1]АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ, 3-р зүйл
[2]Мөн хуулийн 7-р зүйл 3.2
[3]Мөн хуулийн 7-р зүйл 1.6
[4]Мөн хуулийн 16-р зүйл 1.9

6 comments:

Өнөржаргал said...

Ийм хуультай юм бий..Ёстой мэдмээр юм байна..tnx

Суга said...

Хууль нь мэдээж зөв хууль юм. Харин энэ хуулийг дагаад уухгүй байна гэдэг бол утгагүй зүйл гэж бодож байна. Нуугаад айн ;)

Anonymous said...

гэр орондоо бол ОК. харин PUB (өөрөөр хэлвэл Public газруудад) энээ тэрээд бол хууль үйлчлэх ёстой шт.

cool said...

huuliig ch zurchih gej l gargadag biz de hehe. gehdee yadaj taliig ni zurchuud taliig ni mordvol deer bh o hun ardaa. ingehiin tuld ehleed oorsdoo huulia medeh heregtei l de daanch manai huuli togtoogchid oorsdoo medku bhad bid nar ch medne gej hudlaa bh l da lol

Anonymous said...

Haha. Onor guay 2009 onii 12r sariin 20 hurtel UUGAAGUI EE UUGAAGUI.

Anonymous said...

Хэхэ одоо надтай хэн юу гэх юм. 2010 оноо гэж!