Өчигдөр Гэнка маань явчихлаа. Хмм, одоо Санхүүд ороход хамт сурахгүй гэж бодохоор нэг л төсөөлөгдөхгүй нь. Гэхдээ илүү хөгжилтэй газар, улам ихийг сурах гэж байгаа болохоор муу зүйл огт биш. Харин ч сайн.
Харин сарын өмнө Мөнхсүх явсан. Хоёр долоо хоногийн дараа Цогтоо явна. Сарын дараа Энка явчихна. Би эндээ үлдэнэ. Уг нь Батбаатарын "Суусан цэцэнээс явсан тэнэг нь дээр" хэлсэнчлэн хол газар биеэ дааж амьдармаар. Монголд бол сайхан байна л даа. Эцэг, эхийн хайр халамжин дор бөөцийлөгдөөд, 10 цагаас хойш оройтвол цагдуулна. Хоолоо идсэн үү, хэзээ ирэх вэ гэдэг асуултанд ёс юм шиг хариулна. Хэдхэн алхаад л сургууль, хэд алхаад гэр. Мөнгө төгрөг ч зарлагадаад байх юмгүй. Үзэж буй хичээл Монгол хэл дээр учраас ойлгохын тулд толгойгоо гашилтал бодож бясалгах зүйл харьцангуй бага. Тэгээд ч манайд ямар эсээ, цаас бичүүлээд байх биш үнэхээр сэтгэлгээ хөгжихийн аргагүй юм. Ингээд л гомдоллоод, элдвийг тоочоод байвал дуусашгүй. Амьдралийн дундуур урссаар. Замаас замд олон арван цэцэг налайвч алийг нь авахаа үл мэдэн алхалсаар адаг сүүлд нь цэцэггүй хоцрох нэгэн мэт хорвоогийн бор наран дор өдөр хоног хөвөрнө.
Зуны сарууд нэг л залхуутай. Хичээл хийсэн хийгээгүйн голоор, ном уншсан уншаагүйн дундуур, мэдсэн ч юм шиг, мэдээгүй ч юм шиг Хүрлээгийн эргэлзээ шиг, говийн зэрэглээ шиг бүрэлзсээр өнгөрчихлөө. "Байз, хүлээгээч!" гэж орь дуу тавимаар цаг хугацаа хурдан өнгөрөв. Гэхдээ одоо нойрноосоо сэрэх цаг болчихжээ. Зуны халуунд мансуурч, дуниартаж суух цаг нэгэнт дуусч, хойд зүгийн сэрүүн салхи эрч хүчийг дагуулсаар исгэрнэ. Амралт дууслаа!

2 comments:
Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж мэдээж гадаад явж сурахдаа биз гэж чи өөрөө ч мэдэж байгаа. Хэрэв чи сонсож буйгаасаа илүүг эрж хайвал чи бусдаас илүү тэнэж л байна гэсэн үг. Хааяа зүгээр л нэг сэтгэлээр унахаар ингэж бичмээр санагддаг биздээ, гэхдээ чи дотроо юу хийж байгаагаа, юу хийхээ мэдэж л байдаг.
Яруу найрагч шиг ямар гоё бичээ вэ! За тэгээд зуны зугаатай ч юм шиг, залхуутай ч юм уу гурван сар дуусчихсанаас хойш хичээл номоо тэгээд хийгээд л, бүтээгээд л байж дээ!
Цэнгүүн байна нээрээ хэхэ
Post a Comment